Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-12-19
Тогтоолын дугаар 472
Хэргийн индекс 106/2014/0264/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч М.Мөнх-Оргил, Б.Оргилбаатар, Ц.Сайнбаяр, Б.Цэрэндулам
Зүйл заалт 126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
253.1. - Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
254.1. - Худал мэдүүлэг өгөх
268.1. - Хээл хахууль авах
269.1. - Хээл хахууль өгөх
Улсын яллагч Ц.Сэлэнгэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1214 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “М.Мөнх-Оргилын биечлэн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг

“М.Мөнх-Оргилын биечлэн эдлэх ялыг мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жил хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2.  Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан М.Мөнх-Оргилын өмгөөлөгч Л.Цэндоогийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ШҮҮГЧ                                                         Б.БАТ-ЭРДЭНЭ

                                                          ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.