Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-09-19
Тогтоолын дугаар 313
Хэргийн индекс 106/2014/0352/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.Батхүү
Зүйл заалт 091.2.3 - өс хонзонгоор хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч С.Алимаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 526 дугаар магадлалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Б.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт түүнд өөрчлөлт оруулсан магадлалын 2 дахь заалтад “… Б.Батхүүг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож”,

гэснийг “… Б.Батхүүг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Батхүүгийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснээс бусад гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                  ДАРГАЛАГЧ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                  ШҮҮГЧ                                                         Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.