Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-01-30
Тогтоолын дугаар 33
Хэргийн индекс 105/2014/0093/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Г.Буянжаргал, Д.Агар
Зүйл заалт 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1154 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1044 дугаар магадлалд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Г.Буянжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

1.2. “Г.Буянжаргалд Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д
заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгог хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулж,

“Г.Буянжаргалыг бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 7 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг

“Г.Буянжаргалыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Г.Буянжаргалын өмгөөлөгч Д.Гунгаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                                                    Б.БАТЦЭРЭН

                                                 ШҮҮГЧ                                                    Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.10.17 1154 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Сүхээгийн Оюунчимэг Г.Буянжаргал, Д.Агар 091.1., 181.3., 254.2.