Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-03-18
Тогтоолын дугаар 76
Хэргийн индекс 105/2014/1145/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.Ганболд, Д.Отгонжаргал, Ж.Өнөрсайхан
Зүйл заалт 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
253.1. - Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1174 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1124 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хавтаст хэргийн материал шүүхэд очтол шүүгдэгч Ц.Ганболд, Ж.Өнөрсайхан, Д.Отгонжаргал нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ганболд, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, М.Алтанцэцэг, Ж.Энхчулуун, хохирогч Б.Бямбаагийн өмгөөлөгч Д.Бэлгүүн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.12.23 1124 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Дагвын Оюунчулуун Ц.Ганболд, Ж.Өнөрсайхан, Д.Отгонжаргал нарт 148.4.