Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-04-03
Тогтоолын дугаар 107
Хэргийн индекс 105/2014/1342/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Н.Мөнхжаргал
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч Д.Цэнгэлмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1281 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалд “Жаварт хошуут овогт Нямын Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Н.Мөнхжаргалыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Н.Мөнхжаргалыг 6 /зургаа/ сар баривчлах ялаар шийтгэж”,

“Н.Мөнхжаргалын цагдан хоригдсон 186 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлж ял эдэлсэнд тооцон, түүнийг нэн даруй суллаж” гэсэн өөрчлөлтүүдийг оруулсугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                                             Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.11.26 1281 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Төрбатын Шинэбаяр Н.Мөнхжаргал 181.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2015.01.20 48 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Сосорбурам Соёмбо-Эрдэнэ Н.Мөнхжаргал 181.3.