Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-05-29
Тогтоолын дугаар 173
Хэргийн индекс 106/2014/1659/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч А.Золбаяр нарын 25 хүн
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Ш.ЭРДЭНЭБИЛЭГ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

- Шийтгэх тогтоол, магадлалын Э.Мөрөнд холбогдох хэсгийг хүчингүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Э.Мөрөнд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж,

- “А.Золбаярт холбогдох хэргээс хохирогч Т.Төгсбатыг дээрэмдсэн, Б.Тэлмэнд холбогдох хэргээс хохирогч Э.Гантогтохыг дээрэмдсэн, М.Лхагвасүрэнд холбогдох хэргээс хохирогч Г.Болормаагийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Г.Уранбаярт Б.Ангараг нарт холбогдох Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсний ард “цагаатгасугай” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулж,

- Б.Анхзаяаг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж өөрчилж,

- Б.Тэлмэнд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялын зарим болох 4 сарыг нэмж, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 10 сарын хорих ялаар,

-Ч.Энхтөрд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 1 сар хорих ялаар тус тус тогтоож,

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Цэнгэнбаяр нарын гомдлыг хүлээн авч, өмгөөлөгч Ж.Яринпил, Б.Энхтуяа, Ц.Оюун-Эрдэнэ, ялтан Б.Шижирхүү нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Э.Мөрөнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                         Ч.ХОСБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2014.12.24 4 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Осордэлэгийн Жанчивнямбуу А.Золбаяр Б.Анхзаяа Ч.Энхтөр Б.Мөнх-Эрдэнэ Л.Батбаатар М.Пүрэвсүрэн Д.Алтанцог Г.Уранбаяр Б.Мөнх-Очир Г.Зоригтбаатар Н.Баярбат Г.Гэндэндэмид Б.Ангараг М.Лхагвасүрэн М.Мөнхбаяр Б.Тэлмэн Б.Батзоригт Д.Борзүрх Э.Мөрөн С.Энхтөр Э.Алтанбагана Э.Сүхбаатар Б.Шижирхүү Д.Ариунбаатар Г.Батбаяр 096.2.1, 145.2., 147.2., 181.2.1, 181.2.5., 246.1., 261.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2015.03.17 204 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Намдагсүрэнгийн Батсайхан А.Золбаяр, Б.Анхзаяа, Ч.Энхтөр, Б.Мөнх-Эрдэнэ, Л.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Д.Алтанцог, Г.Уранбаяр, Б.Мөнх-Очир, Г.Гэндэндэмид, Б.Ангараг, М.Лхагвасүрэн, М.Мөнхбаяр, Б.Тэлмэн, Б.Батзоригт, Д.Борзүрх, Э.Мөрөн, С.Энхтөр, Э.Алтанбагана, Э.Сүхбаатар, Б.Шижирхүү, Д.Ариунбаатар, Г.Батбаяр, Г.Зоригтбаатар, Н.Баярбат нар 099.2., 145.2., 147.2., 261.1.