Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-06-05
Тогтоолын дугаар 178
Хэргийн индекс 155/2015/0053/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Д.Мөнхбилэг, Х.Бэхбат, П.Бат-Өлзий, Ж.Отгондаваа, Б.Ганбаатар, Д.Лхагвадорж, Н.Ган-Өлзий
Зүйл заалт 114.1. - Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
247.1. - Гэмт хэргийг нуун далдлах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сум дундын 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн магадлалд “... Д.Мөнхбилэгт холбогдох Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Мөнхбилэгийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй, Д.Лхагвадоржийг цагаатгасугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, ял нэмж нэгтгэсэн заалтыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан П.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Б.Батдорж, ялтан Ж.Отгондаваа, Б.Ганбаатар нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
                                                   ДАРГАЛАГЧ,
                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Т.УРАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧ                                                                Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.