Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-06-24
Тогтоолын дугаар 210
Хэргийн индекс 171/2015/0095/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Н.Энхболд
Зүйл заалт 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Н.Энхболдод Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай”, “Н.Энхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ

                                                       ШҮҮГЧ                                                                  Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2015.03.31 89 Сум дундын 7 дугаар шүүх Жамбалын Мөнхтуяа Насангийн Энхболд 215.2., 216.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2015.05.11 46 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх Дагвадоржийн Буянжаргал Н.Э- 215.3.