Тогтоолын огноо | 2015-05-29 |
---|---|
Тогтоолын дугаар | 176 |
Хэргийн индекс | 105/2015/1284/э |
Шүүх | Улсын дээд шүүх |
Илтгэгч шүүгч | Батаагийн Батцэрэн |
Шүүгдэгч | Б.Тэмүүжин, Б.Тэрбиш |
Зүйл заалт |
096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 096.2.5 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах |
Улсын яллагч | Ц.Туул |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Өөрчлөлт оруулсан |
Шийдвэрийн товч | Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 225 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Б.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 /дөрөв/ жил 09 /ес/ сар хорих ял шийтгэж, Б.Тэрбишийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 /гурав/ жил 01 /нэг/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Тэрбишид оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Б.Тэмүүжинд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан Б.Тэрбишид оногдуулсан 3 жил 01 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.
|
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | |
---|---|---|---|---|---|
2015.02.11 | 224 | Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх | Барьны Сарантуяа | Б.Тэрбиш, Б.Тэмүүжин | 096.1., 096.2.5 |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | |
---|---|---|---|---|---|
2015.03.26 | 225 | Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх | Дамдинсүрэнгийн Гансүх | Б.Тэрбиш, Б.Тэмүүжин нар | 096.2.1, 096.2.5 |