Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-06-10
Тогтоолын дугаар 190
Хэргийн индекс 240/2014/0083/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Энхтүвшин
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 35 дугаар магадлалд “Б.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтүвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

 

2.Ялтан Б.Энхтүвшинг нэн даруй суллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.