Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-06-14
Тогтоолын дугаар 216
Хэргийн индекс 105/2015/0266/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Э.Ариунсанаа, А.Тимур, Э.Мөнхсайхан
Зүйл заалт 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Ц.Туул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 321 дүгээр магадлалд: “Э.А-д прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоолын түүнд холбогдох заалтуудыг хүчингүй болгож, А.Т-т холбогдох хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамласан хэсгийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан А.Т-с 250.000 ам.долларыг гаргуулж хохирогч З.А, А.А нарт олгож, Э.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Т.УРАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                                                                Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2015.03.13 326 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Баасанжавын Зориг А.Т, Э.А, Э.М 148.4.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2015.04.23 321 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Э.А, А.Т 148.4.