Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-04-01
Тогтоолын дугаар 100
Хэргийн индекс 106/2014/0873/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Тогтохын Уранцэцэг
Шүүгдэгч З.Даваахүү нар
Зүйл заалт 148.3. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Ш.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 802А дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дүгээр магадлалд “...З.Даваахүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Боржигин овогт Зандангийн Даваахүүг цагаатган, түүнийг нэн даруй суллах”, “Э.Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох”, “Э.Ганзоригоос 40.000 ам.доллар /46.214.000 төгрөг/ гаргуулан хохирогч Ч.Алтанцоожид   олгох”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Ч.Алтанцоож нь шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэйг дурдах” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, З.Даваахүүд холбогдох заалтуудыг хүчингүй болгон, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Б.БАТ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.