Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2014-06-06
Тогтоолын дугаар 210
Хэргийн индекс 171/2014/0046/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Л.Бямбаа, О.Шижирхуяг, П.Ундрахсүх
Зүйл заалт 099.2. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Сэлэнгэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Бямбаа, О.Шижирхуяг, П.Ундрахсүх нарт холбогдох Э.Ганхуягийн биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт Л.Бямбаа нарт холбогдох О.Анхбаярыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан 201309000795 дугаартай хэргийг нэгтгэн, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

2.Л.Бямбаа, О.Шижирхуяг, П.Ундрахсүх нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

ШҮҮГЧ                                                                                                Б.БАТЦЭРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.