Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-03-17
Дугаар 109
Хэргийн индекс 101/2014/1744/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Төмөртогоогийн Энхжаргал
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Боржигон овогт Банзрагчийн Түвшинтөмөр /РД: ЦЕ79041510/-ийг албадан эмчилгээнд явуулсугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

            3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Б.Түвшинтөмрийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

            4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар 15.2-т зааснаар тухайн харьяалах дүүрэг, хорооны Засаг дарга эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаагүй этгээдийг албадан эмчлүүлэх хугацаанд багтаан даатгалд хамруулах арга хэмжээ авахыг даалгасугай.

 

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.