Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-05-28
Дугаар 300
Хэргийн индекс 131/2013/0300/И
Шүүх Сум дундын 3 дугаар шүүх
Шүүгч Чулуунбаатарын Байгалмаа
Нэхэмжлэгч Рэнцэнгийн Пүрэвсүрэнгийн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хот, Баянгол  дүүргийн 17-р хороо, 35 дугаар байр 75 тоотод оршин суух, Б.Мөнхбатыг эрэн сурвалжилсугай.

            2. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Мөнхбатыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоон шүүхэд мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэхийг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.  

3. “Ар угтаал “ ХХК-ны захирал Б.Мөнхбатын хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Р.Пүрэвсүрэнд анхааруулсугай

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд гомдол эрхтэйг дурдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.