Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-01-22
Дугаар 2795
Хэргийн индекс 013/2013/2657/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дансрангийн Наранцэцэг
Нэхэмжлэгч М.Мөнхжаргал
Хариуцагч Хос алтан дөл ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Нэхэмжлэгч М.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Хос алтан дөл ХХК-д холбогдох  10.764.400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Өвөр согоотод байрлах зуслангийн газарт нийт 2.600.000 төгрөгийн өртөг бүхий 30м х 2м, 28м х 2м хэмжээтэй 2 тал блокон хашаа барих, 30м х 2м, 28м х 2м  хэмжээтэй хашааны бетон суурийг 2014-05-31 өдрийн дотор хариуцагч нэхэмжлэгчид хийж өгөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 187.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 56.550  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэг адил албадан биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.НАРАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.