Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-12-30
Дугаар ж/10
Хэргийн индекс 017/2013/0910/И
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Хумбаагийн Отгонжаргал
Нэхэмжлэгч С.Мөнхдалай
Хариуцагч Д.Дариймаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний Хэрэг Шүүхэд   Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                 

                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхдалайн нэхэмжлэлийн шаардлага 458000 төгрөгийг хариуцагч "Эрдэнэт-Булганы ЦТС" ТӨХК-ий Өвөрхангай аймаг дахь салбар нь 358000 төгрөгийг, хариуцагч Д.Дариймаа нь 100000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Эрдэнэт-Булганы ЦТС" ТӨХК-ий Өвөрхангай аймаг дахь салбараас 5965 төгрөг, хариуцагч Д.Дариймаагаас 2275 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 7195 төгрөгийг тус тус  гаргуулж,  нэхэмжлэгч С.Мөнхдалайд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 14390 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар  хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.