Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-01-22
Дугаар 26
Хэргийн индекс 145/2014/0026/И
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ц.Содномдаргиа
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онолт овгийн Цэрэндоржийн Содномдаргиаг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Чойбалсан нэгдэлд 1969 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, тус нэгдэлд 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл эмчилгээ тэжээлийн санитарчнаар, Баруунбаян-Улаан сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл агентаар, тус сумын “Чойбалсанч” нэгдэлд 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл санитарч, моторчноор, Худалдаа бэлтгэлийн трестэд 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хүртэл агентаар, “Чойбалсанч” нэгдэлд 1984 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл худгийн моторчин, тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурьдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.01.22 26 Сум дундын 17 дугаар шүүх Дагвадоржийн Мөнхтуяа Ц.Содномдаргиа
2014.02.28 76 Сум дундын 17 дугаар шүүх Мягмарсүрэнгийн Мандахбаяр Ж.Нармандах
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.04.22 26 Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх Готовын Уламбаяр Ц.Анхбаяр