Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-10-02
Дугаар 389
Хэргийн индекс 240/2014/0410/и/
Шүүх Сум дундын 15 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ
Нэхэмжлэгч татварын газар
Хариуцагч Монгол ардын нам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татварын ерөнхий хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 , 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ: 1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Татварын газрын нэхэмжилсэн 6.096.169.6 төгрөгийг хариуцагч “Монгол ардын нам” төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Хариуцагч “Монгол ардын нам” нь 6.096.169.6 төгрөгийг нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Татварын газарт төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй. 4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Татварын газар нь 112488 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.