Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-04-29
Дугаар 1589
Хэргийн индекс 102/2014/1589/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Равдандоржийн Алтантуяа
Нэхэмжлэгч Б.Гантүшиг
Хариуцагч Б.Гантүшиг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Мөнх-Очирын нэхэмжлэлийн шаардлага 16 200 000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Гантүшигийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 950 төгрөгийн 119 475 төгрөгийг улсын төсвөөс, 119 475 төгрөгийг хариуцагч Б.Гантүшигээс гаргуулж  нэхэмжлэгч О.Мөнх-Очирт тус тус олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.