Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Oгноо 2014-11-05
Дугаар 453
Хэргийн индекс 148/2014/0440/И
Шүүх Сум дундын 20 дугаар шүүх
Шүүгч Базарсадын Нацагдорж
Нэхэмжлэгч Пүрэвсүрэнгийн Мөнгөндөш
Хариуцагч Буяндэлгэрийн Алтанбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Тогтоох нь:

       1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Буяндэлгэрийн Алтанбаяраас / 7.254.384 / долоон сая хоёр зуун тавин дөрвөн мянга гурван зуун наян дөрвөн/ төгрөг гаргуулж Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мөнгөндөшид олгож, нэхэмжлэлээс 92.745.616 /ерөн хоёр сая, долоон зуун дөчин таван мянга, зургаан зуун арван зургаан мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Мөнгөндөш нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Б.Алтанбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 131.020 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

       3. Нэхэмжлэгч Мөнгөндөш нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.
       
       5. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

             6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийн хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн  дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж  заалдах, гомдол  гаргах  эрхтэй.


      
                  
        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭНХТАЙВАН 
                                
                                           ШҮҮГЧИД                           Д.МӨНХЦЭЦЭГ
                                                                                 
                                                                                       Б.НАЦАГДОРЖ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.