Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-02-18
Дугаар 038
Хэргийн индекс 004/2014/0063/и
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Нэхэмжлэгч Ж.Батчимэг
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бавгар овогт Жамцаагийн Батчимэгийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал, “Дархан” хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүгд 6 /зургаан/ 3 /гурван/ хоног жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.