Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-12-24
Дугаар 19
Хэргийн индекс 148/2014/0509/И
Шүүх Сум дундын 20 дугаар шүүх
Шүүгч Базарсадын Нацагдорж
Нэхэмжлэгч Цэдэнгийн Энхтүвшин
Хариуцагч Сэлэнгийн долгио чуулга
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Цэдэнгийн Энхтүвшинг Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр 69.1-д зааснаар Ц.Энхтүвшингийн ажилгүй байлгасан хугацааны цалинд 2.753.135 төгрөгийг байгууллагаас гаргаж олгосугай.

3.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгаас улсын тэмдэгтийн хураамжид 59.000 төгрөг гаргаж төсвийн орлогод оруулсугай. 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д нэхэмжлэгч Ц.Энхтүвшинг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар         зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж  заалдах, гомдол  гаргах  эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.06 56 Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх Буурай Баттөр Ц.Энхтүвшин Сэлэнгийн долгио чуулга