Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-10-10
Дугаар 4637
Хэргийн индекс 102/2014/7286/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Очирбатын Номуулин
Нэхэмжлэгч Ц.Чинбаяр
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Нью Линк Интернейшнл” ХХК-ийн захирал Д.Ариунболдыг эрэн сурвалжилсугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт заасныг баримтлан Д.Ариунболдыг эрэн сурвалжлах, түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын албанд даалгасугай.

 

          4.  Д.Ариунболд нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкара гудамж 17-18 тоотод оршин суух бүртгэлтэй, 99112423, 99117001 дугаарын утас эзэмшдэг байсан болохыг дурьдсугай.

 

          5. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш. 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.