Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-11-21
Дугаар 1708
Хэргийн индекс 171/2012/0907/И
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Галсан Гэрэлт-Од
Нэхэмжлэгч г.Батсайхан
Хариуцагч Н.Хишгээ
Гуравдагч этгээд Д.Түвшинтөр
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Г.Батсайхан, Г.Бямбацогт нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцон, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106,1-д зааснаар Г.Батсайханы “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д  заасныг баримтлан Н.Хишгээгийн “Орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг баримтлан 2012 оны 4-р сарын 10-ны өдөр Дархан уул аймаг, Дархан сум, 14-р баг 1-р хороолол 39-р байрны 102 тоот 26 м кв орон сууцны өмчлөгчөөр Хамнагин овогт Гунгаажавын Батсайхан бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Хар хүүхнийхэн овогт Нацагийн Хишгээг бүртгэж, эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх учиртайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Н.Хишгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Н.Хишгээгээс орон сууцны үнэд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 287,750 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, Г.Батсайханаас 357,950 төгрөг  гаргуулж, Н.Хишгээд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.02.09 22 Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх Сосорбарамын Энхжаргал Г.Батсайхан Н.Хишгээ
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.21 249 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Г.Батсайхан Н.Хишгээ