Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-08-07
Дугаар 00324
Хэргийн индекс 004/2014/0063/и
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Нэхэмжлэгч Ж.Батчимэг
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бавгар овогт Жамцаагийн Батчимэгийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний няраваар 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал, Дархан хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүгд 6 /зургаан/ 3 /гурван/ хоног жил ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторОрхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.