Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-02-26
Дугаар 156
Хэргийн индекс 148/2014/0440/И
Шүүх Сум дундын 20 дугаар шүүх
Шүүгч Базарсадын Нацагдорж
Нэхэмжлэгч Пүрэвсүрэнгийн Мөнгөндөш
Хариуцагч Буяндэлгэрийн Алтанбаяр
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Буяндэлгэрийн Алтанбаяраас /МЮ 90062178/ 7.334.298 /долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун ерөн найм/ төгрөг гаргуулж, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мөнгөндөшд /МЗ 89030672/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92.665.783 /ерөн хоёр сая, зургаан зуун жаран таван мянга, долоон зуун наян гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар П.Мөнгөндөш нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Б.Алтанбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 132,298 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Нэхэмжлэгч П.Мөнгөндөш нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

5.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр бичгээр үйлдэж, зохигчид энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14   хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийн хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн  дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж  заалдах, гомдол  гаргах  эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.