Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-02-28
Дугаар 76
Хэргийн индекс 145/2014/0026/И
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Нэхэмжлэгч Ж.Нармандах
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нармандах нь хариуцагч ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулиас 361.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.     

3. ИХШХШТХуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

4. ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.                     

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.01.22 26 Сум дундын 17 дугаар шүүх Дагвадоржийн Мөнхтуяа Ц.Содномдаргиа
2014.02.28 76 Сум дундын 17 дугаар шүүх Мягмарсүрэнгийн Мандахбаяр Ж.Нармандах
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.04.22 26 Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх Готовын Уламбаяр Ц.Анхбаяр