Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-03-16
Дугаар 102/ШШ2015/01705
Хэргийн индекс 102/2015/01772/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дагаагийн Байгалмаа
Нэхэмжлэгч Итгэл-61 СӨХ
Хариуцагч Ж.Доржханд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                                

 

1.Итгэл-61 СӨХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Доржхандад холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт заавар үйлчилгээний зардал 328 799 төгрөг гаргуулахыг хүссэн зохигчид алданги 81 959 төгрөгийг хасч үндсэн төлбөр 241 840 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 10 364 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 364 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

               

 

 

 

 

    ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.