Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-03-26
Дугаар 137
Хэргийн индекс 133/2015/0062/и/
Шүүх Сум дундын 5 дугаар шүүх
Шүүгч Доржбалын Янжиндулам
Нэхэмжлэгч Х.Өлзийсайхан
Хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төв
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
    
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Мөнхтүшиг овогт Хумбааны Өлзийсайханыг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн угаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 51 хоногийн олговорт 1 186 311 /нэг сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Өлзийсайханд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Х.Өлзийсайханы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 33 021 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд Сум дундын 5 дугаар шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.06.18 30 Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Х.Өлзийсайхан Говь-Алтай Эрдэнэ сумын хүн эмнэлэг