Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-03-12
Дугаар 28
Хэргийн индекс 139/2014/0033/И
Шүүх Сум дундын 11 дүгээр шүүх
Шүүгч Гармаадоржийн Мөнхбат
Нэхэмжлэгч Ү.Сугир
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Загал овогт  Үржингийн Сугирыг /ЗЮ58062074/ 1974 оны 9 сарын 1-ний өдрөөс 1978 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1974 оны 6 сараас 1974 оны 8 сарыг дуустал хугацаанд ажилласан байдал тогтоолгоход холбогдох  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны иргэний 3 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Г.МӨНХБАТ

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.