Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-03-26
Дугаар 185
Хэргийн индекс 130/2015/0045/И
Шүүх Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Кадирбекийн Бүлдирген
Нэхэмжлэгч Б.Гүлнар
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гүлнарын “Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменээс 5 жил тутамд нэг удаа олгох 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж 3710800 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар ийнхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.06.16 73 Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх Солтанмуратын Өмирбек Б.Гүлнар Баян-Өлгий аймгийн засаг дарга