Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-03-31
Дугаар 2065
Хэргийн индекс 102/2014/7528/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жуумаагийн Кульдана
Нэхэмжлэгч З.Мөнхболд
Хариуцагч Б.Цог
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                               

                                                          ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар З.Мөнхболдын нэхэмжлэлтэй Б.Цогд холбогдох 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ган хаш трейд” ХХК-наас 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Мөнхболдод олгож, үлдэх 11.700.000 төгрөгийг   хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цогоос 232.950 төгрөг, “Ган хаш трейд” ХХК-наас 62.950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.Мөнхболдод олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

          

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.КУЛЬДАНА     

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.06.17 774 Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг З.Мөнхболд “Ган хаш трейд” ХХК, Б.Цог