Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-21
Дугаар 2788
Хэргийн индекс 101/2015/03908/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Чойндонгийн Даваасүрэн
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэн дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

     Хүсэлт гаргагч: Баянзүрх  дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,

 

1969 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,  ээжийн хамт, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо цахлайн 9-1 тоотод оршин суух Түмэнгийнхэн овогт Мягмарын Жаргалсайхан /РД:ВЙ69061811/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүрэг  дэх  цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Н.Болормаа, гуравдагч этгээд М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Даваалхам нар оролцов.                                          

                                                                                                                            

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ахлах дэслэгч Н.Хулан, шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо цахлайн 9-1 тоотод оршин суух Түмэнгийнхэн овогт Мягмарын Жаргалсайхан нь архидан согтуурч, удаа дараа нийгмийн хэв журам зөрчиж, эрүүлжүүлэгдсэн байх тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

           М.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Миний бие 13 жил архи ууж  байгаа. Өмнө нь архины эмчилгээнд явж байгаагүй. Одоо архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй тул эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад                                      

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь  М.Жаргалсайханыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

М.Жаргалсайхан нь архи согтууруулах ундааг байнга хэрэглэж, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2015 оны 04-р сарын 21-ний өдрийн дүгнэлт, зохигчын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

   1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д заасныг баримтлан Түмэнгийнхэн овогт Мягмарын Жаргалсайханыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

                  

   2. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан М.Жаргалсайханыг архины албадан эмчилгээний газар хүргэх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар М.Жаргалсайханыг эдгэрсэн нөхцөлд эмч нарын зөвлөлгөөнөөс дүгнэлт гарснаар албадан эмчлэх хугацаа дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.04.05 001/ХТ2016/00355 Улсын дээд шүүх Хуушааны Эрдэнэсувд Н.Дариймаа Б.Түмэндэлгэр, Б.Оюунгэрэл