Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-15
Дугаар 102/ШШ2015/02416
Хэргийн индекс 102/2015/02074/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дагаагийн Байгалмаа
Нэхэмжлэгч С.Өсөхбаяр
Хариуцагч Би зэт ар ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Өсөхбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Би Зэт Ар ХХК-д холбогдох машин механизмын түрээсийн төлбөр 22 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн зохигчид 15 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 235 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 450 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Хариуцагч  нь  шүүхийн шийдвэрийн сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэхийг дурдсугай.

4.Зохигчид энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.