Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-05-13
Дугаар 102/ШШ2015/03171
Хэргийн индекс 102/2015/01773/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дагаагийн Байгалмаа
Нэхэмжлэгч С.Цэрэнчимэд
Хариуцагч Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабортори
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь: 

            

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2, 69-р зүйлийн 69.1-д зааснаар С.Цэрэнчимэдийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 302 603 төгрөг /Гурван сая гурван зуун хоёр мянга зургаан зуун гурван төгрөг/-ийг  хариуцагч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 2 000 000  төгрөг /хоёр сая төгрөг/, цалин олговор 640 699 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цэрэнчимэдийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид даалгасугай.

 

          3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                    Д.БАЙГАЛМАА  

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.