Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-05-19
Дугаар 102/ШШ2015/03287
Хэргийн индекс 102/2015/03358/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дагаагийн Байгалмаа
Нэхэмжлэгч Сэр мон ХХК
Хариуцагч Улаанбаатар төмөр зам ТӨХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сэр-Мон ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 145 828 940 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлагаас 36 815 700 төгрөгийг хасч, 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 39 013 240 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 25 000 000 төгрөг, нийт 109 013 240 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 351 509 төгрөг, улсын төсвийн орлогоос 351 509 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887 094 төгрөгнөөс 535 585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.