Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-15
Дугаар 03936
Хэргийн индекс 102/2015/05012/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Б.Энхбат
Хариуцагч А.Мягмарсүрэн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасны дагуу “Нэхэмжлэлийн шаардлагын 2,250,000 төгрөгийг хариуцагч А.Мягмарсүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Энхбатад 2015 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах болно” гэсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мягмарсүрэн болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 25,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхбатад олгосугай.   

 

  1. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

  1. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.