Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-15
Дугаар 03935
Хэргийн индекс 102/2015/05054/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Сар шинэ интернэйшнл ББСБ ХХК
Хариуцагч Б.Тунгалагтуяа Т.Хүрэлбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасны дагуу “Сар шинэ Интернэшнл ББСБ” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох 549.879 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Амартүвшин нь Б.Тунгалагтуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 549.879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Т.Хүрэлбаатар болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8600 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Сар Шинэ Интернэшнл ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.