Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-15
Дугаар 3920
Хэргийн индекс 102/2015/03243/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэцогт
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 2015 оны 06 сарын 15 өдөр                     Дугаар 102/ШШ2015/3920                            Улаанбаатар хот

 

Ц.Эрдэнэцогтын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, нарийн бичгийн дарга Ц.Оюун-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 11 цаг 00 минутад нээв.

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж, Ц.Эрдэнэцогтын, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдаанд оролцогчийн ирцийг илтгэе гэхэд

Н/Б/даргаас: Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцогт өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтдээ шүүхэд ирүүлсэн байна гэв.

Даргалагчаас: Ц.Эрдэнэцогт нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна гэв.

Даргалагчаас: Хэрэгт авагдсан нотлох баримтаас шинжлэн судлав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлав.

Шүүх хуралдаан үргэлжилж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулав.

ТОГТООХ НЬ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ц.Эрдэнэцоогтын хүсэлтийг хангаж, Д.Батцоожийн эрэн  сурвалжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, Д.Батцоожийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.950 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 96.750 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан, Ц.Эрдэнэцогтод буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарлан өгснөөр шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.  

            Шүүх хуралдаан 11 цаг 20 минутад хаав.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

                               Н/Б/ДАРГА                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.