Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-05-19
Дугаар 299
Хэргийн индекс 130/2015/0170/И
Шүүх Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Акраны Дауренбек
Нэхэмжлэгч Ш.Гүлбаршын
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сарик Шаку овогт Шотыгийн Гүлбаршын нь 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Толбо сумын 8 жилийн дунд сургуульд номын санчаар, 1983 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ардын армийн 251 дүгээр ангид номын санчаар, 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл  аймгийн Номын худалдааны газар буюу Ном ББХХоршоонд номын санчаар тус тус нийт 14 жил 5 сар ажиллаж байсныг тогтоосугай. 
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Гүлбаршыны үнэлэх боломжгүй улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг 020000941 дугаар дансанд улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.03.31 193 Сум дундын 2 дугаар шүүх Акраны Дауренбек К.Гүлбаршын
2015.05.19 299 Сум дундын 2 дугаар шүүх Акраны Дауренбек Ш.Гүлбаршын