Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-07-30
Дугаар 00611
Хэргийн индекс 155/2014/00608/И
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Лувсангийн Эрдэнэбат
Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр
Хариуцагч Ц.Амарбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ нь

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ц.Амарбаатарт холбогдох  Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 1 тоотод байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Л.Түвшинбаярын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Түвшинбаярыг улсын тэмдзгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4- д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.