Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-11
Дугаар 3881
Хэргийн индекс 102/2015/04019/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч г.тунгалаг
Хариуцагч д.энхжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Г.Тунгалагийн нэхэмжлэлтэй, Д.Энхжаргалд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.049.249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.349.249 төгрөгөөс татгалзаж, 3.700.000 төгрөг болгосныг хариуцагч Д.Энхжаргал хүлээн зөвшөөрч, 3.700.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Д.Энхжаргалаас 48.275 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаар данснаас 48.275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Тунгалагт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 96.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.