Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-11
Дугаар 3901
Хэргийн индекс 102/2015/03431/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч г.түвшинжаргал
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Боржигон овогт Гомбодоржийн Түвшинжаргалын хүсэлттэй,

/Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн 00 дугаар гудамж, 23 тоотод оршин суух, регистрийн дугаар ШЕ81062609/

 

            Чонос овогтой, Дашдаваагийн Билгүүнбаттай /регистрийн дугаар УХ89070551/ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Түвшинжаргал, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Түвшинжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:             Би Д.Билгүүнбаттай 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр танилцаж, 2008 оны 12 дугаар сард хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Билгүүнбатын Мөнгөнсарнайг төрүүлсэн. Гэтэл нөхөр Д.Билгүүнбат нь тархиндаа цус харваж, зуурдаар нас барсан. Бид энэ хугацаанд өөрийн төрсөн эгч болох н.Хашцэцэгийн хашаа байшинд амьдарч байсан. Бидний дундаас төрсөн охин Т.Мөнгөнсарнайд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Д.Билгүүнбат бид хоёрыг 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. Бид гэрлэлтээ батлуулах талаар ярьж байсан хэдий боловч ажил ихтэй байсан тул амжаагүй гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Түвшинжаргалын Д.Билгүүнбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч Г.Түвшинжаргал “...би Д.Билгүүнбаттай 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр танилцаж, 2008 оны 12 дугаар сард хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Билгүүнбатын Мөнгөнсарнай төрсөн. Бид гэрлэлтээ бүргүүлнэ гэж ярьж байсан боловч ажил ихтэй байсан болохоор амжаагүй. Нөхөр Д.Билгүүнбат нь тархиндаа цус харваж, зуурдаар нас барсан бөгөөд охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэтэл нөхөр бид хоёрыг хамтын амьдралтай болохыг тогтоолгох хэрэгтэй гэж хэлсэн” гэсэн хүсэлт гаргажээ.

 

Г.Түвшинжаргал нь Чонос овогтой, Дашдаваагийн Билгүүнбаттай /регистрийн дугаар УХ89070551/ 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаар тодорхойлолт, Д.Билгүүнбат, Г.Түвшинжаргал нарын дундаас 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Билгүүнбатын Мөнгөнсарнайгийн Төрсний бүртгэлийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0000749728 Г-446 дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 810 дугаар тогтоол, Дашдаваагийн Тулгын шүүхэд гаргасан тодорхойлолт, түүнийг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Түүнчлэн, Нас барсны бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 103/004419 дүгээр лавлагаагаар “Чонос овогтой, Дашдаваагийн Билгүүнбат /регистрийн дугаар УХ89070551/ 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг 1100003622 дугаарт бүртгэв” гэжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Гомбодоржийн Түвшинжаргал нь Чонос овогтой, Дашдаваагийн Билгүүнбаттай /регистрийн дугаар УХ89070551/ 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогтой, Гомбодоржийн Түвшинжаргал нь Чонос овогтой, Дашдаваагийн Билгүүнбаттай /регистрийн дугаар УХ89070551/ 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ                                                Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.