Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-11
Дугаар 3902
Хэргийн индекс 102/2015/00401/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч баянбулаг сөх
Хариуцагч петроскай ххк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

“Баянбулаг” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхонд байрлах, улсын бүртгэлийн дугаар 154/

 

“Петро скай” ХХК-д холбогдох,

/Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/2 дугаар байр, 7 тоотод байрлах/

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардал 862.240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лувсандамдин, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Баянбулаг” СӨХ-ны төлөөлөгч Б.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лувсандамдин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Голдөн парк” хотхоны 104 дүгээр байран дахь 146 м.кв талбай бүхий 3, 4, 5 (4) тоот орон сууцанд “Friendi Mart” сүлжээ хүнсний дэлгүүр ажиллуулдаг “Петро скай” ХХК нь 2013 оны 01, 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2015 оны 01, 02 дугаар сарын нийт 17 сарын орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 862.240 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Баянбулаг” СӨХ-ны нэхэмжлэлтэй, “Петро скай” ХХК-д холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 862.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Баянбулаг” СӨХ-ны төлөөлөгч Б.Батсүх “...Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны “Голдөн парк” хотхоны 104 дүгээр байран дахь 146 м.кв талбай бүхий 3, 4, 5 (4) тоот орон сууцыг түрээслэн “Friendi Mart” сүлжээ хүнсний дэлгүүр ажиллуулдаг “Петро скай” ХХК нь 2013 оны 01, 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2015 оны 01, 02 дугаар сарын нийт 17 сарын орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 862.240 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

 

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасны дагуу хариуцагч “Петро скай” ХХК-иас 2013 оны 01, 11, 12 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2015 оны 01, 02 дугаар сар, нийт 17 сарын сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний зардалд нийт 862.240 төгрөгийг гаргуулан “Баянбулаг” СӨХ-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Ш.Равдандорж, “Петро скай” ХХК-ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “Ажлын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-д түрээслэгч “Петро скай” ХХК нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны “Голдөн парк” хотхон, 104 дүгээр байрны 3, 4, 5 (4) тоот, 146 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар түрээслэх, гэрээний 2.3-т “...цахилгаан, цэвэр бохир ус, хог, СӨХ, дулааны төлбөрийг түрээслэгч хариуцна” гэж заасан байх бөгөөд Сууц өмчлөгчдийн хурлын 2011 оны 3 дугаар тогтоолоор “...аж ахуйн нэгжээс 1 м.кв талбайг 320 төгрөгөөр тооцно, цэвэрлэгээ 2000 төгрөг, жижүүрийн зардал 2000 төгрөг” гэсэн байна.

 

Түүнчлэн, хариуцагч “Петро скай” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд “Петро скай” ХХК-ийн төлөөлөгч Т.Төгсбаярт 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйл хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Петро скай” ХХК-иас 862.240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Баянбулаг” СӨХ-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Баянбулаг” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 21.595 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 5.212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Петро скай” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 25.245 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ                                                Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.