Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-23
Дугаар 4134
Хэргийн индекс 102/2015/03830/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч манлай алаг адуун ххк
Хариуцагч х.гантөмөр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

“Манлай алаг адуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 33-15 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011363124, регистрийн дугаар 5629284/

 

Гэсэр овогтой, Хөгжилийн Гантөмөрт холбогдох,

/Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байр, 196 тоотод оршин суух, регистрийн дугаар ТЖ78010314/

 

            Дархан оточ овогтой, Намралын Жаргалсайханд холбогдох,

/Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 57 дугаар байр, 154 тоотод оршин суух, регистрийн дугаар СЮ56122617/

 

гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.268.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагч Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-ийн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нарын хүсэлтээр би 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүд нийт 1.241.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 2.179.000 төгрөг, алданги 544.750 төгрөг, торгууль 544.750 төгрөг, нийт 3.268.500 төгрөгийг Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нартай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнд, би нэхэмжлэлийн шаардлагаас торгууль болох 544.750 төгрөгийг хассаж, үлдэх хэсэг болох 2.723.750 төгрөгийг хариуцагч нар 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон гэв.

 

Хариуцагч Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа торгууль болох 544.750 төгрөгийг хассан тул үлдэх нэхэмжлэл болох 2.723.750 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-ийн төлөөлөгч Н.Батбаяр “...Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нараас нийт 3.268.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан хэдий боловч шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох торгууль 544.750 төгрөгөөс татгалзаж, үлдэх хэсэг болох 2.723.750 төгрөгийг хариуцагч нар 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

 

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар эвлэрэн хэлэлцэж, харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Манлай алаг адуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.268.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох торгууль 544.750 төгрөгөөс татгалзаж, үлдэх хэсэг болох 2.723.750 төгрөгийг хариуцагч Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нар 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 68.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гантөмөр, Н.Жаргалсайхан нараас 34.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.