Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-23
Дугаар 4136
Хэргийн индекс 102/2015/4697/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч г.ариунбат
Хариуцагч н.намхай
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөлсөөр ажиллах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Боржигон овогтой, Ганболдын Ариунбат,

/Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэлийн гудамж, 11 дүгээр байр, 7 тоотод оршин суух, регистрийн дугаар МЬ83060911/

 

Боржигон овогтой, Ханяхярваагийн Шинэзаяа нарын нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж, 31 тоотод оршин суух, регистрийн дугаар НЙ86121001/

 

Жанчивынхан овогтой, Машбатын Намхайд холбогдох,

/Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 3А дугаар байр, 50 тоотод оршин суух, регистрийн дугаар МВ85070914/

 

Үүргийн гүйцэтгэлд 630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Шинэзаяа, Г.Ариунбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Намхай гэдэг хүнтэй телевизийн зараар холбогдож ажилд орж “И Си Си” ХХК-д ажилласан. 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Х.Шинэзаяа миний бие ажлынхаа эгчтэй ажлаас болж маргалдаж удалгүй эвлэрсэн. Гэтэл ажил тарахын өмнө М.Намхай тэр эгчийг өмөөрч намайг гичий нохой гэж хараахад нь би ажлын хөлсөө авья гэхэд чи надаас мөнгө олж долоохыг чинь харна, маргааш ажилдаа ирэх юм бол чамайг ална, тэр чигтээ зайл гэж хэлсэн. Иймд нөхөр Г.Ариунбат бид 2-ын ажлын хөлс 630.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Намхай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ариунбат нь 7 хоног ажиллаж өдрийн цалин 30.000 төгрөг, нийт 210.000 төгрөг өгнө, Х.Шинэзаяа нь 6.5 хоног ажилласан өдрийн 30.000 төгрөг, нийт 195.000 төгрөг төлнө. Г.Ариунбат, Х.Шинэзаяа хоёр нь илүү хоног бичсэн тул илүү бичсэн нийт 205.000 төгрөг өгөхгүй. Харин ажилласан 405.000 төгрөгийг өгнө. Өөрсдөө зөвшөөрөхгүй бол ажил дээр ирээд цагийн бүртгэл шүүж үзэж болно гэжээ.

 

Зохигч 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.Ариунбат, Х.Шинэзаяа нар М.Намхайд холбогдуулан 630.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнгээс 225.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 405.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дотор Х.Шинэзаяад 195.000 төгрөг, Г.Ариунбатад 210.000 төгрөгийг хариуцагч М.Намхай нэхэмжлэгч нарт төлөхөөр харилцан тохирч эвлэрэв гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                                                      

Нэхэмжлэгч Г.Ариунбат, Х.Шинэзаяа нь М.Намхайд холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 630.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Намхай “...Н Г.Ариунбат нь 7 хоног ажиллаж өдрийн цалин 30.000 төгрөг, нийт 210.000 төгрөг өгнө, Х.Шинэзаяа нь 6.5 хоног ажилласан өдрийн 30.000 төгрөг, нийт 195.000 төгрөг төлнө.” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

 

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Г.Ариунбат, Х.Шинэзаяа нар нэхэмжлэлийн үнийн дүнгээс 225.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч М.Намхай 405.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дотор Х.Шинэзаяад 195.000 төгрөг, Г.Ариунбатад 210.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, талууд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

 

Зохигчид харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Г.Ариунбат, Х.Шинэзаяа нарын нэхэмжлэлтэй, М.Намхайд холбогдох, үүргийн гүйцэтгэлд 630.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Ариунбат, Х.Шинэзаяа нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 405.000 төгрөг болгосныг хариуцагч М.Намхай хүлээн зөвшөөрч, Х.Шинэзаяад 195.000 төгрөг, Г.Ариунбатад 210.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч М.Намхайгаа 9.775 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дүгээр данснаас 9.775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунбат, Х.Шинэзаяа нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 19.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.