Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-30
Дугаар 4239
Хэргийн индекс 102/2015/04239/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч мобиком ххк
Хариуцагч у.энхтуул
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Их монгол овогтой, Гүрбазарын Баатарын нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байр, 204 тоотод оршин суух, ХД55110978/

 

Боржигон овогтой, Чойдоржийн Саранхүүд холбогдох,

/ Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 20 дугаар байр, 304 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧС56021963/

 

Хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баатар нь Ч.Саранхүүд холбогдуулан хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Г.Баатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Ч.Саранхүүд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэвч Ч.Саранхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, эд хөрөнгийг минь чөлөөлж өгсөн тул хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Баатарын нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгө чөлөөлж өгсөн болох нь нэхэмжлэгч Г.Баатарын шүүхэд ирүүлсэн “Ч.Саранхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, эд хөрөнгийг минь чөлөөлж өгсөн тул хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан Г.Баатарын нэхэмжлэлтэй, Ч.Саранхүүд холбогдох, хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч  Ч.Саранхүүгээс 35.100 төгрөг, Сонгинохайрхандүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дүгээр данснаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчГ.Баатарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.