Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-17
Дугаар 03985
Хэргийн индекс 102/2014/05816/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Н.Дуламсүрэн
Хариуцагч Г.Чинтөр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Гончигсүрэнгийн Чинтөр, Нямаасүрэнгийн Дуламсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс 30000000 төгрөгийн үнэлгээ бүхий Ү-2201025434 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийн сууц, гражийг Н.Дуламсүрэнгийн өмчлөлд шилжүүлж, газар өмчлөх эрхийн Г-2201010615 дугаартай гэрчилгээтэй газрыг Н.Дуламсүрэнгийн өмчлөлд хэвээр үлдээж,

Н.Дуламсүрэнгээс 10000000 төгрөг гаргуулж Ч.Зоригтод, 10000000 төгрөг гаргуулж Г.Чинтөрд,

Хас банктай байгуулсан гэрээний үүргийг Г.Чинтөрд үлдээж,

Хэрэг шийдвэрлэх үеийн зээлийн гэрээний үлдэгдэл 1553710.57 төгрөгийн ноогдох хэсэг болох 517903.52 төгрөгийг Н.Дуламсүрэн, 517903.52 төгрөгийг Ч.Зоригт нараас гаргуулж Г.Чинтөрд тус тус олгохоор тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болсон шүүхийн шийдвэр 7 хоногийн дотор бичгээр үйлдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах ба уг шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.