Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-21
Дугаар 02565
Хэргийн индекс 102/2014/05770/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч А.Одончимэг
Хариуцагч Д.Бямбадорж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Дамдинсүрэнгийн Бямбадорж, Авирмэдийн Одончимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 3 дугаар сарын 26-нд төрсөн Б.Ням-Эрдэнийг эх А.Одончимэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Бямбадоржийн Ням-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Бямбадоржоос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.3, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Д.Бямбадоржийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2201029022 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол, 133/3 дугаар байрны 158 тоот, 63.79 м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүн А.Одончимэг, Б.Ням-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлэн хуваарилахаар, А.Одончимэг, Д.Бямбадорж нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201034609 дугаарт бүртгэгдсэн 127 м2 талбайтай хувийн сууц болон Г-2201023579 дугаарт бүртгэгдсэн 657 м2 талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Д.Бямбадоржийн өмчлөлийн 8430УНВ дугаар бүхий Приус маркийн автомашиныг тус тус Д.Бямбадоржийн өмчлөлд шилжүүлэн хуваарилахаар, хуваарилагдсан орон сууцны зөрүү 4.477.733 төгрөгийг нэхэмжлэгч А.Одончимэгээс гаргуулж хариуцагч Д.Бямбадоржид олгохоор тус тус тогтоосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 782.950 төгрөгөөс 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 712750 төгрөгийг СХД-ийн Татварын хэлтсийн 2601002819 дугаартай данснаас, хариуцагч Д.Бямбадоржоос 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Одончимэгт олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч А.Одончимэг нь хариуцагч Д.Бямбадоржийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болсон шүүхийн шийдвэр 7 хоногийн дотор бичгээр үйлдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах ба уг шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.